ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
“2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Үүнээс 12 хүн эдгэрсэн. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өндөр настай, элэгний хорт хавдартай хүн коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байгаа.
Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Үүнд 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 283 хүнд нь халдвар илрээгүй.
Шинжилгээний хариунууд:
- Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн 21 жолооч /Алтанбулагийн боомтоор орж ирсэн/
- Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээ
- Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн 3 сорьцод тус тус халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ, тандалт, судалгаа үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.
“Өчигдөр илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд оруулсан. Батлагдсан 40 дэх тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласныг” ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэмж хэллээ.
ВИДЕО:
(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /
Posted by Ikon News on Sunday, May 3, 2020
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын 40 тохиолдлоос 12 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.