Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.04.03/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
https://www.facebook.com/iKonNews/videos/945219592950979
Өчигдөр улсын хэмжээнд 17,537 хүний сорьцод шинжилгээ хийхэд 271 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 9,598 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 163 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 56 хувь нь буюу 5,379 хүн эдгэрээд байна.
Одоогоор 1,987 хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,718
- Хүндэвтэр-226
- Хүнд-36
- Маш хүнд-7 хүн байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.