Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавируст харлдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, тандалт судалгаа хийж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийсэн ба тандалт судалгааны зорилгоор 18 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хамар залгиурын сорьцыг улсын гуравдугаар төв эмнэлэг, Налайх, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн хүмүүсээс авсан.
Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээг хийхэд 13-т нь илрээгүй. Нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 37 боллоо. Үүнээс эдгэрч гарсан найм, ХӨСҮТ-д 29 хүн эмчилгээ, хяналтад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 156 хүн байгаа ба тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Бид бас үүргийн онгоц авах тул бэлтгэл ажлаа нарийн хийж байна. Сэтгэл, бэлтгэл маш чухал” гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид Москвагаас ирсэн 32 оюутныг халдвар авсан байх эрсдэлтэй гээд тусгаарласан. Эдгээр хүүхдийн 20 нь коронавируст халдварын батлагдсан тохиолдол болж бүртгэгдээд байна. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч, гэр бүлийн хүн нь батлагдсан. Тэдгээрийн ойрын хавьтлуудад шинжилгээ хийсэн. Тусгаарлаж, хяналтад авсан нийт 49 хүн бий. Энэ хавьтлуудаас коронавирус илрээгүй сөрөг гарсан бөгөөд бүх хавьтлуудыг хяналтдаа авсан. Долоо хоногийн дараа дахиад давтан шинжилгээ авна” гэв.
ВИДЕО:
(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.25-НЫ 11:00 ЦАГ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.25-НЫ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, April 24, 2020
Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 35 тохиолдол:
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.