Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.12.20/
https://www.facebook.com/iKonNews/videos/511292886431918
“Өчигдөр улсын хэмжээнд 8,416 хүнд шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол зургаа нь дотоодын халдвар байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 961 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 509 хүн эдгэрээд байгаа бол 443 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.