Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.11.20 11:00 цагийн байдлаар/
https://www.facebook.com/iKonNews/videos/1386696211675197
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 594 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авжээ.
Энэ нь өнгөрсөн өдрөөс халдвар 52 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ мэдээллээс харахад, дэлхий дахин коронавируст халдварын тархалт эрчтэй өндөр хэвээр байна.
Харин манай улсын хувьд өчигдрийн 17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрч, коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийт 555 боллоо” гэв.
Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймгийн хэмжээнд багц хэлбэрээр гарч байгаа бөгөөд нийслэлд өвчлөл гарсантай холбоотойгоор ЗӨСҮТ-өөс голомтын хоёр обьектын 1,299 метр квадрат талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг зохион байгуулжээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.