ХОНОГИЙН МЭДЭЭ : 🩺 ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.31-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

🩺👉Амбулаториор 4690 хүн үйлчлүүлсний 1441 нь хөдөө, орон нутгаас ирж үзүүлсэн байна. Хоногт нийт 235 мэс засал хийгдэж, үүнээс яаралтай нь 80, төлөвлөгөөт 155 мэс засал байв.

Төрөлжсөн төв эмнэлгүүдэд 3360 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 213 нь хөдөө, орон нутгаас, 159 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

☝️ Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

👨‍⚕️🩺Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

😷☝️Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй. See More



Source link