Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.06/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/286330913039418

Өчигдөр улсын хэмжээнд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Энэ нь цар тахал анх гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 11,651 тохиолдол боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 6,010 болоод байгаа юм.

Мөн өчигдөр дахин нэг хүн коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээлэл байна. Одоогоор COVID-19-ийн улмаас нас барсан хүний тоо 13 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2,480 хүний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,130
  • Хүндэвтэр-279
  • Хүнд-60
  • Маш хүнд-11 хүн байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link