Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.22/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/431412991513095

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийтдээ 15,546 хүний сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол үлдсэн 7 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэд байна.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,592 боллоо. Өнөөдрийн байдлаар нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

  • Хөнгөн-413
  • Хүндэвтэр-61
  • Хүнд-7
  • Маш хүнд-2 хүн байна” гэсэн мэдээлэл өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link