Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.30/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1909391435890836

Өчигдөр улсын хэмжээнд 14,218 хүний сорьцод шинжилгээ хийхэд 481 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 8,070-д хүрлээ.

Сүүлийн 24 цагийн 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 60 хувийг эзэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,776 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,486
  • Хүндэвтэр-250
  • Хүнд-31
  • Маш хүнд-11 хүн байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link