Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.25/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/268628231266349

Өчигдөр улсын хэмжээнд 16,777 хүний сорьцод шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирус илэрчээ.

“Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд зарим нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээтэй холбоотойгоор шинээр 23 тохиолдол шинээр батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1,960 болсон. Харин Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,801 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,097-д хүрлээ. Энэ нь нийт тохиолдлын 74.8 хувийг эзэлж буй. Өнөөдрийн байдлаар нийтдээ 689 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Үүнээс,

  • Маш хүнд-1
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-62
  • Хөнгөн-619 хүн байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link