Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.25/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/167494668525217

Өчигдөр улсын хэмжээнд 13,456 сорьцод шинжилгээ хийхэд 285 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор шинээр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 5,895 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм.

Одоогоор 1,391 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,169,
  • Хүндэвтэр-195,
  • Хүнд-21,
  • Маш хүнд-6 хүн байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link