Коронавируст халдварын нөхцөл байдлын тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/690855268254989

Өчигдөр улсын хэмжээнд 15,849 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Тодруулбал, БЗД-ийн хоёр гэр бүлийн 9 хүн, БГД-ийн 6 дугаар хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГын ажилтны ойрын хавьтлын нэг хүн байна.

Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,456 боллоо. Үүнээс өнөөдрийн 909 хүн эдгэрээд байгаа бол 536 хүн эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link