Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.27/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522

Өчигдөр улсын хэмжээнд 12,703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болон сүүлд бүртгэгдсэн халдварын голомтоос илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,667 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,236 хүн эдгэрээд байгаа бол 418 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

  • Хөнгөн-362
  • Хүндэвтэр-52
  • Хүнд-3
  • Маш хүнд-1 хүн байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link