Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.10/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1851100765066643

Өчигдөр улсын хэмжээнд 11,170 хүний сорьцод шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирус илэрлээ.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 104 хүн нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болжээ. Одоогоор таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,481 боллоо. Үүнээс 2,797 хүн эдгэрээд байгаа бол 668 хүн эмчлэгдэж байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link