Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
https://www.facebook.com/iKonNews/videos/684420968899046
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавируст халдварын тохиолдол 10-аар нэмэгдлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,479 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-453
- Хүндэвтэр-87
- Хүнд-12
- Маш хүнд-1 хүн байна” хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийт 15,899 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд дээрх 10 тохиолдол илэрсэн.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 9 нь Улаанбаатар хотод гараад буй голомтуудын хавьтлуудаас бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдсөн буюу Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байна” гэв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.