Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.12.04/
https://www.facebook.com/iKonNews/videos/754232031871063
“Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 19,680 хүнд PCR шинжилгээ хийлээ.Үүнээс хавьтлын шинжилгээг 600 гаруй хүнд нь хийсэн бол үлдсэн 19,000 гаруй хүн нь цэгүүдэд шинжилгээ өгсөн байна.
Цэгүүдэд өгсөн 19,000 гаруй шинжилгээнд коронавирус илрээгүй бол хавьтлуудад хийсэн шинжилгээнээс 12 хүнд коронавирус илэрлээ” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсанд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 831 болж байна. Үүнээс одоогоор 365 хүн эдгэрээд байгаа бол 457 хүн эмчлэгдэж байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.