Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.13/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1206726309782137

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 585 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 47,033 болж, нэмэгдлээ.

Мөн хугацаанд 1,548 хүн эдгэрсэн бол 9 хүн уг өвчний хүндрэлээр эндэв.

Өнөөдрийн байдлаар 37,281 хүн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бол 193 хүн нас бараад байна.

Одоогоор ,4525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн-2,444
  • Хүндэвтэр-1,451
  • Хүнд-514
  • Маш хүнд-116 хүн байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link