Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/861857138000407

Өчигдөр 39 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1,121 боллоо. Тодруулбал, 

  • Эдгэрэлт – 711
  • Эмчлэгдэж байгаа- 400 Хөнгөн 336, хүндэвтэр 54, хүнд 7, маш хүнд 3
  • Нутаг буцсан- 9

Шинээр илэрсэн 39 тохиолдлуудын 38 нь БЗД-ийн голомтоос эхтэй бөгөөд нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүн аж. 

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link