Эрүүл мэндийн яамны COVID-19  халдварын талаар ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.

  • Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн. 
  • Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Улаанбаатарт гарсан халдварын голомтод бүртгэгдсэн батлагдсан тохиолдлын тоо ингээд 10 болж байна. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. 

Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс эдгэрсэн 328, сувилалд16, гэрийн ажиглалтад 16,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна.

ХӨСҮТ-д онош  батлагдсан 100 хүн эмчлэгдэж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд, 21 нь хүндэвтэр, 77 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 177 хүн ажиглалт тандалт, хяналтад байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/904614583406439

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link