Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.24 11:00 цагийн байдлаар/

https://www.facebook.com/iKonNews/videos/160342015803525

“Өчигдөр улсын хэмжээнд нийт 4,335 хүнд шинжилгээ хийхэд 32 сорьцод коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 672 боллоо” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Мөн тэрбээр “Улаанбаатар хотод гурван тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний нэг нь төмөр замын Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байсан. Бид тухайн өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн нийт хүмүүсийг шинжилгээнд хамруулахаар ойрын хавьтлын 111 хүн, хоёр дахь хавьтлын 176 хүнийг тус тус тогтоогоод байна. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэсэн юм.

Монгол Улсад батлагдсан нийт 672 тохиолдлоос одоогоор 342 нь буюу 51 хувь нь эдгэрээд байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 323 батлагдсан тохиолдол эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсээс биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.



Source link